
Ж.Уранбилэг
Ерөнхий захирал
АНУН ХХК нь 1997 онд бизнесийн гараагаа оффисын тавилгын импорт, худалдаагаар эхэлсэн. Энэхүү түүхэн цаг үеэс хойш үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлэн тэлсээр 2013 онд өндөр хүчин чадал бүхий үйлдвэртээ хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцсэн тавилгыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж өөрсдийн брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлж эхлэв.
Бид орчин үеийн чиг хандлагыг баримтлан ажил болон гэрийн орон зайг дэлхийн жишигт нийцсэн дизайн бүхий монгол хүний биеийн онцлог, эргономик бөгөөд тав тухыг дээд зэргээр хангах импортын болон үйлдвэрийн бүтээгдэхүүнийг санал болгож байна

Ерөнхий захирал




