Үйлдвэр

АНУН ХХК-ийн үйлдвэр нь 2006 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд олон улсын тавилга үйлдвэрлэлийн жишигт хүрсэн эх орны анхдагч үйлдвэрийн нэг юм. Үйлдвэрлэлийн шат дамжлагын хувьд ХБНГУ-ын хагас автоматчилагдсан тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ба нэг жилд 54,000 м2 тавилга үйлдвэрлэх хүчин чадалтай. Бид тавилгадаа Австри улсын Egger брэндийн олон улсын стандартыг хангасан, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй, Е0 болон Е1 зэрэглэлийн хавтан, мөн Герман стандартын Blum, Hettich брэндийн тоноглол, Австри улсын 20-50 жилийн насжилттай ирмэг болон ирмэгийн цавууг ашиглаж байна.
Оффисын цогц шийдэл
АНУН ХХК-ийн хамт олон харилцагч байгууллагуудын цаг хугацааг хэмнэх, оновчтой тохижилтыг гүйцэтгэх үүднээс захиалагчийн хүссэн орон зай бүрд нийцсэн оффисын цогц шийдлийг санал болгож эхэлсэн. Интерьер дизайны чухал элемент болох хивс хивсэнцэр, тавилга, декор, гэрэлтүүлэг гэх мэт бүгдийг нэг дороос АНУН төвд ирснээр бүрдүүлэх боломжтой.
Бүтээгдэхүүний сонголт
Бид хэрэглэгчдэдээ орчин үеийн чиг хандлагад нийцсэн загварлаг, чанартай брэнд бүтээгдэхүүн санал болгодог ба бэлтгэн нийлүүлэгчдийнхээ олон улсын стандартын дагуу үйлдвэрлэл, чанарын баталгаажсан сертификат, мөн Монголын хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээнд нийцэх эсэх зэрэг шалгуурыг харгалзан сонгодог.
Ард Пропертиз Оффис бүтэн тохижилт 2021